Dark Light
Нийгэм | 2022-11-08

Бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн Э.Одбаярын зорчих эрхийг хязгаарлана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"No Double Standart" хөдөлгөөний Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Б.Бямбагэрэл нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 3 өдрийн турш үргэлжилсэн. 

Прокуроороос тэдэнд хоёр сараас нэг жилийн хугацаанд хорих ял эдлүүлэх саналыг хүргүүлсэн ч шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд дээрх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал, Шүүхээс тэднийг Эрүүгийн хуулийн 13.14, 23.1.1-д заасан гэм буруутайд тооцож Э.Одбаярт 1,2 жил, Ц.Чинбат, Б.Билгүүн, Б.Бямбагэрэл нарыг нэг жилийн хугацаанд харьяа дүүргээсээ гарахгүй буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ. 

Ташрамд мэдээлэхэд “No War" хөдөлгөөнийг санаачлагч иргэн Э.Одбаяр нь жагсаал цуглаан хийсэн, үзэл бодлоо илэрхийлсэн, дайныг эсэргүүцсэн  асуудлаар шалгагдаагүй бөгөөд “Дорнодод болсон авто ослын хэргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нуун дарагдуулсан” гэдэг илт худал мэдээлэл түгээсэн,   461-р ангид хууль сахиулах үйл ажиллагаа явуулж байсан мөрдөн байцаагчид, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтнуудыг эсэргүүцэж, хүч түрэмгийлэн саатуулагдах гэж байсан этгээдийг авч явсан хэргээр шалгагдсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10