Dark Light
Нийгэм | 2022-11-08

Агаарт хорт бодис илрээгүй, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2022.11.08/ их завсарлагааны үеэр "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн хичээлийн А байрны цайны газарт тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч амьсгал боогдуулагч цацсаны улмаас 6-12 дугаар ангийн 142 сурагч, сургуулийн багш, ажилтан 16 нийт 158 хүн хоолой боогдох, амьсгал бачуурах, ханилгах, дотор муухайрах, бөөлжих, цээжээр өвдөх шинж тэмдэг, зовуурьтай эмнэлэгт хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан. 

Өнөөдрийн 19:00 цагийн байдлаар 3 сурагч эмнэлгийн хүүхдийн тасгийн түр ажиглах өрөөнд байна. Бусад сурагчид болон багш ажилчид тусламж, зөвлөгөө аваад гэртээ харьжээ. Гэхдээ нөхцөл байдлаас үүдэн Нэгдсэн эмнэлгийн эмч нар өнөөдөр шуурхай байдалд шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж шаардлагатай тохиолдолд ирсэн сурагч, багш, ажилтнуудад тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлнэ. 

Үүссэн нөхцөл байдалд мэргэжлийн байгууллагуудаас хийсэн үзлэг, шинжилгээгээр  тус сургуулийн цайны газарт хэрэглэж байсан газ алдагдаагүй, 3 давхарт байрлах химийн лабораториас  ямар нэг бодис алдагдаагүй нь тогтоогдсон. Тиймээс маргаашнаас /2022.11.09/ хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. 

Амьсгал боогдуулагч биедээ авч явсан эмэгтэй сурагч өмнө нь Улаанбаатар хотод халдлагад өртөж байсан. Давтлага, дугуйлан зэргээс шалтгаалан сургууль дээрээ оройтох тохиолдол их гардаг. Тиймээс үеэл ах нь биеийг нь хамгаалах зорилгоор уг зүйлийг дүүдээ хотоос авч өгч явуулсан байжээ.  

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Тагнуулын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цэргийн штаб зэрэг мэргэжлийн байгууллагууд газар дээр нь шуурхай ажиллаж нөхцөл байдалд хариу арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10