Dark Light
Нийгэм | 2022-11-09

Ачааны автомашин автобустай мөргөлдсөн осол гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр орой 20:56 цагт Төв аймгийн замд ачааны автомашин автобустай мөргөлдсөн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллалаа.

Өмнөговиос-Улаанбаатарын чиглэлд хүн тээвэр хийж байсан нэр бүхий компанийн ажилчдын автобус, ачааны Хино загварын автомашинтай мөргөлдсөн байна. Аврагчид аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, хүнд бэртэл гэмтэл авсан, хавчуулагдсан иргэд болон буцалтгүй нэг нэрвэгдэгчийг гаргаж ажиллажээ.  

Зам халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд онцгой сонор сэрэмжтэй зорчиж, аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10