Dark Light
Нийгэм | 2022-11-09

Давж заалдах шатны 5 шүүгчийг томиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зарлиг гарган  нэр бүхий таван хуульчийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томиллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны  долоодугаар сарын 18-ны өдөр давж заалдах шатны шүүхийн шүүгчийн нийт 8 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, оноогоороо хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн 5 нэр дэвшигчийг хуулийн дагуу шүүгчээр томилуулах саналаа  Монгол Улсын Ерөнхийлөгчид 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр хүргүүлээд байсан юм. Улмаар тус 5 хуульчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн хугацаандаа шүүгчээр томилжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19