Dark Light
Нийгэм | 2022-11-09

АНУ сонгууль: Төлөөлөгчдийн танхимд Бүгд Найрамдахчууд илүүрхэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн шөнө АНУ-д дундын сонгууль эхэллээ. Уг сонгуулиар сенат болон төлөөлөгчдийн танхимын гишүүдийг сонгодог уламжлалтай. Одоогийн байдлаар тус улсын 50 мужийн 10 гаруйд нь санал хураах байрууд хаалгаа барьж урьдчилсан дүн мэдээ гарч эхлээд байна.

Сенатын танхимд Ардчилсан нам 37, Бүгд найрамдах нам 36 суудал эзэлсэн дүн мэдээг танилцуулжээ. Харин төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам 34, Бүгд найрамдах нам 75 суудал эзлэх нь тодорхой болж, бүгд найрамдахчууд саналаар илүүрхэж байна. 

Түүнчлэн өглөө хүлээж авсан мэдээллээр Флорида мужийн захирагч Рон Дэ Сантис дахин сонгогдсон бол Алабама муж түүхэндээ анх удаа эмэгтэй захирагчтай боллоо. Тус мужаас хатагтай Кэти Бритт сенатад сонгогдсон байна. Мөн Мэрилэнд мужид Ардчилсан намаас нэр дэвшсэн Уэс Мур ялалт байгуулснаар тус мужийн анхны өнгөт арьст захирагч боллоо. 

Үлдсэн мужуудад санал хураах байрууд нээлттэй хэвээр байгаа тул иргэдийг сонгуульд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриаллаа. 

Эх сурвалж: ВВС, The Guardian

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10