Dark Light
Нийгэм | 2022-11-09

ГССҮТөв бэлэн байдал зарлан яаралтай мэс заслуудыг хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 11 сарын 08-ны орой Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу зорчигч тээвэрлэж явсан автобус, ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарч, ослын дуудлагаар Онцгой байдлын аврагчид, аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, ГССҮТөв бэлэн байдал зарлан нэмэлтээр эмч, эмнэлгийн ажилчид ирж, хүнд бэртэл гэмтэл авсан, хавчуулагдсан иргэдэд амилуулах суурь тусламж болон нэн яаралтай мэс заслуудыг цаг алдалгүй түргэн шуурхай хийж ажиллалаа.

ГССҮТөвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа, Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч А.Сэргэлэнхад болон эмч, эмнэлгийн ажилчид яаралтай түргэн тусламжийг түргэн хугацаанд зохион байгуулан ажиллав. 

Иргэд, жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой аюулгүй зорчихыг анхааруулж сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10