Dark Light
Нийгэм | 2022-11-10

Meta 11,000 ажилтнаа цомхотгов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Facebook, Instagram, WhatsApp зэрэг олон нийтийн цахим сүлжээнүүдийг эзэмшигч Meta групп компани нийт ажиллах хүчнийхээ 13 хувийг буюу 11,000 ажилтнаа цомхотгохоор болсноо мэдэгджээ. Дэлхий даяар нийт 87,000 ажилтантай тус компани 11,000 ажилтнаа халах болсон нь түүхэндээ хамгийн олон тооны ажилтан цомхотгож буй явдал болж байна.

Meta-ын гүйцэтгэх захирал Марк Цукербэрг компанийнхаа түүхэнд хамгийн хүнд шийдвэр гаргаж, өөрчлөлт хийх болсноо зарлажээ. Уг явдлаас өмнөхөн шинэ эзэнтэй болоод удаагүй Твиттер цахим сүлжээ нийт 8,000 гаруй ажилтныхаа тэн хагасыг нь цомхотгох тухай мэдэгдсэн билээ.

Цукербэрг ажлын байраа алдаж буй хүмүүсээс уучлалт гуйж, цар тахлын үеийн ашиг орлогын өсөлтийг цаашид удаан хугацаанд үргэлжилнэ гэсэн хэт өөдрөг хүлээлттэй байсан нь буруу гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Цаашид тус компани хиймэл оюун ухаан, зар сурталчилгаа, метаверсын удаан хугацааны алсын хараа зэрэг өсөлтийг тэргүүлэх салбаруудад илүү анхаарах ажээ. 

Ажилтнуудаа цомхотгохоос гадна оффисуудын тоог бууруулж, дундын оффисын хэлбэрт шилжиж, ширээгээ хувааж хэрэглэдэг болохоор төлөвлөсөн байна. Цомхотголд орсон ажилтнуудад таагүй мэдээг цахим шуудангийн хаягаар нь ирүүлэх ажээ. Мөн тэдний сонирхсон асуултад хариулахаа амласан байна. 

Эх сурвалж: ВВC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10