Dark Light
Нийгэм | 2022-11-10

Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хурал болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан танхим”-д болж байна.  

Гурав дахь удаагийн хурлаар нийт таван төслөөс гурван үндсэн тайлан илтгэл танилцуулагдаж, сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлүүд, хүний буруутай үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, түүний үр дагавар, цаашид авах арга хэмжээний талаар санал хэлэлцэгдэж, зөвлөмж гарах юм байна.  

Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн энэ удаагийн хурлаар дараах төслийн тайлан хэлэлцүүлэгдэж байна. 

Нэгдүгээрт, Хөдөлгөөнт манхан элсний нүүлтийг сааруулах, байгальд ээлтэй механик хаалт хийх, аргачилсан зөвлөмж -  Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Цөлжилтийг сааруулах туршилт, судалгааны сууринуудын төслийн ажилтан О.Ишцог 

Хоёрдугаарт, Усыг эргүүлэн ашиглах цөм технологийн төслийн тайлан - Төслийн удирдагч, ШУТИС-ийн Усны судалгааны төвийн захирал Д.Баасандорж 

Гуравдугаарт, Монгол орны хүлэрт намгийн судалгаа - Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор Ч.Дугаржав


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10