Dark Light
Нийгэм | 2022-11-10

100 айл дахь агаарын чанарын индексийг буруу заажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

100 айлд байрлах агаарын чанарыг хянах автомат станц 2010 оны 7 дугаар сард байгуулагдсан 13 дахь жилдээ ажиллаж байна. Тус агаарын чанарыг хянах харуулын тоосонцор хэмжих багаж нь бета цацрагийн шингээлтийн аргад суурилсан ба энэ нь агаарын дээжийг фильтерт авсны дараа ямар хэмжээний тоос, тоосонцрыг бета цацраг шингээж байгаагаар тодорхойлогддог бөгөөд фильтер дуусах, гацах болон бусад техникийн шалтгааны улмаас шингээлтийн процесст доголдол гарч агаар дахь тоосонцрын агууламж болон агаарын чанарын индексийг буруу заах тохиолдол зарим үед гарч байгаа болно.

Өнөөдрийн байдлаар 100 айл орчим дахь агаарын чанарыг хянах автомат станцын тоосонцрын багажийн фильтер татах мотор нь эвдэрсний улмаас 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 04:00-10:00 цагийн хооронд агаарын чанарын индексийг буруу зааж байсныг Байгаль орчин хэмжил зүйн төв лабораториор засуулж, 13:00 цагт хэвийн ажиллагаанд оруулсан болно.

Агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар Зайсан, Мишээл орчим “Цэвэр” болон “Хэвийн”, Шархад, Налайх, 13-р хороолол, экспо, Ургах наран хороолол орчим  1-р хороолол, 100-н айл, Толгойт, Нисэх, Зурагт,  Баянхошуу, Хайлааст, 5-н буудал, Баруун 4-н зам, Амгалан, Цахилгаан станц, орчим “Бага бохирдолтой” түвшинд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10