Dark Light
Нийгэм | 2022-11-10

Ц.Цогтбаатар, Л.Энхрийлэн, Б.Серик нарт хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа болон ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр спортын өндөр амжилт гаргасан тамирчдаа хүлээн авч, уулзан хүндэтгэл үзүүллээ. 

“Сүлд” биеийн тамир, спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлах дэслэгч Ц.Цогтбаатар “Ташкент-2022” жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд тэргүүн байрт шалгарч, алтан медаль,  “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, ОУХМ, дэслэгч Л.Энхрийлэн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд хүрэл медаль,  “Сүлд” биеийн тамир, спорт хорооны тамирчин, дэслэгч Б.Серик Ардын Хувьсгалын 100, 101 жил, Үндэсний их баяр наадамд долоо даван шөвгөрч, Монгол Улсын Заан цол хүртсэн билээ. 

Уулзалтын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа тамирчдад нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, дараа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсэж, цаашид тамирчдаа дэмжин ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10