Dark Light
Нийгэм | 2022-11-10

Хүүхдийн сэргээн засах 4 дүгээр төвийн барилгын ажил дууслаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сувилал, цэцэрлэг яслийн чанар хүртээмжийг сайжруулах, сэргээн засах тусгай зориулалт бүхий, олон улсын стандартад нийцсэн барилга, тохижилт бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.

Тодруулбал:  Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хүүхдийн сэргээн засах 4 дүгээр төвийн барилга угсралт, дотор заслын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн болоод байна. 

Тус төв нь 150 хүүхэд хэвтэн эмчлүүлэх ортой, амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хүүхдийн нь хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэг, эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцоо, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, усан эмчилгээ, бусад багажийн эмчилгээ, сэтгэл засал, нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өдрийн ба урт хугацааны сэргээн засах эмчилгээ, цочмог ба архаг өвчний дараа сэргээн засах эмчилгээ, хүүхдийн хоол тэжээлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Мета менежмент” ХХК хийж гүйцэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10