Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газартай хамтран Нийгмийн ажилтны ёс зүйн үндэсний хорооны гишүүд болон салбар хорооны гишүүдэд төрийн албаны ёс зүй болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар, “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийн зөвлөх Б.Отгон “Байгууллагын соёл, ёс зүйн зөвлөл” сэдвээр тус төслийн зөвлөх П.Баярцэцэг “Шийдвэр гаргах явц дахь ёс зүйн эрсдэл” сэдвээр, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Б.Баяртөгс “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдлэг ойлголт өглөө.
Мөн ёс зүйн үндэсний хорооны ээлжит хуралдаан болж энэ жилийн төлөвлөгөөний биелэлт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
АДМИН







Нийгэм





