Dark Light
Нийгэм | 2022-11-10

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хамтарсан сургалт эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн албан хаагчдын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх сургалтын нээлт өнөөдөр (2022.11.10) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Уг сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран жил бүрийн дөрөвдүгээр улиралд зохион байгуулдаг.

Нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, гишүүн Л.Энхбилэг, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо,  Шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн дэд хурандаа Н.Амарсанаа, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Т.Лхагвадорж, тус албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Амаржаргал нар оролцсон юм.

Сургалт хөтөлбөрийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгуулагдаж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10