Dark Light
Нийгэм | 2022-11-10

"Академик түншлэл" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Академик түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Монгени цогцолбор сургууль ОХУ-ын Холбооны статустай ТОП 10 сургуулийн нэг болох Арктикийн соёл урлагийн улсын их сургуультай  багш солилцоо,  сурагч солилцоо,  элсэлт гэсэн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. 

“Академик түншлэл” хөтөлбөр нь энэ жил ОХУ-ын Засгийн газраас манай улсад олгож байгаа 620 тэтгэлэгт хөтөлбөр, түүнчлэн 2021 оны 12 дугаар сард баталсан “БШУЯ, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022-2024 онд хамтран ажиллах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд эхний ээлжид дараах чиглэлүүдээр хамтран ажиллаж байна. 

- Багш ажилтнуудаа магистрын 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах шалгаруулалтад оролцуулах,

- Багш ажилтнуудаа богино хугацааны мэргэжил дээшлүүлэх болон хөрвөх сургалтуудад хамруулах, 

- ЕБС, МСҮТ-үүд төгсөх ангийн сурагчдаа 130 гаруй мэргэжлээс сонгон бакалаврын 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах,

- Их дээд сургуулиудын бакалаврын төгсөх ангийн оюутнууд магистрын 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах шалгаруулалтад оролцуулах, 

- Багш, оюутан, сурагч солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, 

- ОХУ-ын их сургуулиудтай урт хугацааны хамтын ажиллагааны Санамж бичиг, хэлэлцээр байгуулах.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19