Dark Light
Нийгэм | 2022-11-10

15 настай хүү сум алдаж, аавынхаа аминд хүрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цаг 20 минутад Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвгэрт “Хүн нас барсан байна” гэх дуудлага бүртгэгджээ. 

Дуудлагыг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 43 настай, эрэгтэй “О” нь нохойгоо буудах зорилгоор гэрээсээ “Тоз-8” маркийн галт зэвсэг авч гараад нохойгоо буудах гэхэд нь түүний хүү 15 настай, эрэгтэй “Т” нь нохойгоо буудаад хэрэггүй хэмээн галт зэвсгээс барьж тухайн үед галт зэвсгийн гох хүүгийн хуруугаар дарагдаж буудлага үйлдэгджээ. 

Сум иргэн “О”-гийн биеийн цээжний хэсэгт тусч амь насаа алджээ. Хэрэгт тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10