Dark Light
Нийгэм | 2022-11-10

Хятад иргэд үл таних хүмүүстэй зодолдож, авто осол гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 цаг 55 минутад Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машинтай согтуу хүмүүс зодоон хийгээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулахад БНХАУ-ын иргэн “Р”, “Т” болон орчуулагч Монгол Улсын иргэн “Н” нар нь үл таних БНХАУ-ын 2 иргэнтэй маргалдан хоорондоо зодолджээ. 

БНХАУ-ын иргэн “Т” нь автомашинаа унаж зугтах үед Монгол Улсын иргэн “Б” зодоон хийсэн хүнийг явуулахгүй гэх шалтгаанаар “Тоёота Камри” маркийн автомашинаараа замыг нь хааж хөндлөн байрлуулжээ.

Харин БНХАУ-ын иргэн Т нь иргэн Б-ийн автомашин болон дэргэд нь байрлуулсан байсан Монгол Улсын иргэн “О” нарын авто машиныг мөргөж зугтжээ. 

Монгол Улсын иргэдийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй, тээврийн хэрэгслүүдэд эвдрэл учирсан, БНХАУ-ын иргэн “Т” болон “Р” нарын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлсэн бөгөөд үл таних БНХАУ-ын гэх 2 иргэнийг хэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10