Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул худалдааны төв”-ийн хойд хаалганы дэргэд ... дугаар байр 4 дүгээр давхраас хүн үсрэх гээд байна дуудлагыг 11 сарын 10-ны өдрийн 10:55 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход Ч /30 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох зорилгоор жижиг өрөөнийхөө хаалгаа дотор талаас нь цоожлож онгойлгохгүй байсныг 15 минут ярилцлага хийн өөрөөр нь онгойлгуулж аюулгүй болгон Баянзүрх дүүргий Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН







Нийгэм





