Dark Light
Нийгэм | 2022-11-11

Утга зохиолын салбар 124.5 тэрбум төгрөгийн зах зээлийг бий болгож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 соёлын боловсрол олгох үйл ажиллагаа олгох: “Соёлын боловсрол хүнийг соён гэгээрүүлэх, авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, үндэсний соёлын үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх, хүндэтгэх, хамгаалах дадал, чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ”. “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 1.1. Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулна. гэж заасан байдаг.

Бүх нийтийн соёлын боловсролын гол тулгуур үндэсний уран зохиол нь олон түмнийг гэгээрүүлэн боловсруулах, мэдлэг ухааныг тэлэх, монголын өв соёлыг хадгалан хамгаалахад чухал үүрэгтэй. Ард түмнийхээ оюун санааны багана, туг нь болдог зохиолчидтойгоо Соёлын яам байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж ирлээ.

Монгол Улсын Засгийн газраас баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх 6 чиглэлд Утга зохиол, ном хэвлэлийн салбар багтсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад утга зохиол, ном хэвлэлийн салбарт 951 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 6457 хүн ажиллаж, 124.5 тэрбум төгрөгийн зах зээл бий болгож байна. Хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэрт хамгийн олон хүн ажиллаж байгаа бол цахим номын худалдааны чиглэлд 20 хүн ажиллаж байгаа судалгаа гарсан.

Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөний үр дүнд утга зохиол, ном хэвлэл, хэвлэн нийтлэлийн салбарынхны хамтын ажиллагааг тодорхойлох, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох чухал ач холбогдолтой юм.

Хэлэлцүүлэгт утга зохиол, ном, хэвлэн нийтлэгчдийн  100 гаруй төлөөлөл оролцон, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар болон монголын утга зохиолын бодлогын баримт бичигт тусгах бодлогын зөвлөмж гаргана. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10