УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний асуудлаар ОБЕГ-т ажиллалаа.
Энэ үеэр Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, ган, зуд, хүчтэй салхи шуурганы эрсдэл, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан дүн, тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус хэлэлцүүлэгт ОБЕГ, УОК-ын Ажлын алба, ХХААХҮЯ, ЦУОШГ-ын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд болон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо.
АДМИН







Нийгэм





