Dark Light
Нийгэм | 2022-11-12

Ул гэж юу вэ? Бүү мэд!

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл улны гэдэг үгнээсээ болж огцорсон. Ил хэлсэн нь Д.Сарангэрэл болохоос биш Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнныхан хэвийн бус энэ доромж үгийг зуршил болгон зохиож ашиглаад 10 гаруй жил болж буй нь ил боллоо. ХНХЯ-ны татвар төлөгчдийн мөнгөөр захиалан хийлгэсэн 2013  оны зөвлөх үйлчилгээний тайланд цагаан дээр хараар, цаасан дээр үсгээрээ УЛНЫ гэдэг үг ахин дахин давтагдан дурайж байсныг Д.Сарангэрэл илчилсэн юм. 

Хэлсэн нь Д.Сарангэрэл болохоос биш хийж зохиосон нь яамны түшмэлүүд байжээ. Сайдаа улны гэдэг үгэндээ ороогдон унаж байх үед манай яамныхан огт хэрэглэдэггүй, ерөөсөө мэдэхгүй, анх удаа сонсож байна ухааны юм ярьж, уснаас хуурай гарч байсан ХНХ-ын дэд сайд С.Зулпхар энэ нэршлийн талаар хэвлэл мэдээллээс мэдсэн гэж хэлж байна. Дэд сайд С.Зулпхар улны гэдэг үгийг хэвлэлээс анх удаа сонссон бол яамныхаа бичиг баримтыг уншдаггүй, уншсан ч ойлгодоггүй, ажлаа хийдэггүй хүн болж таарна. Эсвэл яг УЛНЫ гэдэг үг таармагц хуруугаараа дарж алгасдаг, У…УЛ…гээд сонсогдоод эхэлмэгц чихээ тас бөглөөд “Сонсохгүй байна, сонсохгүй байна” гэдэг байсан юм уу?

УЛНЫ гэдэг доромж нэр томъёог ХНХЯ-ныхан хэзээнээс хэрхэн хэрэглэж ирснийг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, энэ үгийн талаар хэзээ ч сонсоогүй, амьдралдаа ч дуулаагүй, бүр юу ч мэдэхгүй С.Зулпхар ахалж байгаа юм байна. Ямар онц чухал, хүнд хэцүү ажил вэ? 2020 онд дэд сайд болсноосоо хойш бараг 3 жил шахам УЛ гэдэг үгтэй огт таарахгүй зөрчихөөд байдаг хүнд ийм хэцүү даалгавар оногдсон байна шүү дээ. ХӨЛНИЙ УЛ, УЛ БООВ, ГУТЛЫН УЛ гэх зэрэг үгсийн талаар амьдралдаа ч сонсоогүй байж мэдэх хүн биелүүлж чадах болов уу? Ул нь загатнавал хөлний доод түвшингээ сайхан маажъя аа гэдэг болов уу? Ул боовыг ямар сайхан bottom cake вэ гэдэг юм биш үү?  

Д.Сарангэрэл сайдаар ажилласан 1 сарын дотор ул гэдэг нэр томъёо байдгийг олж мэдээд зогсохгүй, олон нийтэд дэлгэчихсэн бол дэд сайд нь 3 жилийн хугацаад огт сонсоогүй явж ирсэн нь тун сонирхолтой.  

УЛ гэдэг үгтэй хөөцөлдөхөөс гадна ядуу өрхүүдээ яаж дэмжих, ямар хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хийх ажил, шийдэх асуудлын талаар хэлэлцэж ярилцахгүй л юм байх даа. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10