УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчиндүүлж хохирсон талаараа ярилцлага өгч, удаа дараа цагдаад мэдүүлж байсан С гэдэг бүсгүй гэнэт өөрийгөө худал ярьсан гэж өөрийгөө шүүхэд өгч, өөрийгөө 6 сая төгрөгийн торгууль төлүүлэх болсонд Та итгэж байна уу? С-ийг шүүхээс торгуулиа цувуулж өгөх боломжтойгоор шийдвэрлэсэн байтал 6 саяыг нэг дор нь шууд шилжүүлжээ. Өндөр ёс суртахуун уу, өнгө мөнгөний ид шид үү? УИХ-ын гишүүн Ц.Анандбазар үнэнээр явж, үхэр тэргээр туулай гүйцдэг хүн гэдэгт Та итгэж байна уу? Ц.Анандбазарын хүчирхийлэлд өртсөн гэх 4 хохирогчоос ярилцлага авч, нэвтрүүлэг бэлтгэн, анх шүгэл үлээсэн tsahiur.mn сайтын эрхлэгч Ц.Анхзулын судалж мэдсэнээр С бүсгүй мань эрийг яллагдагчаар татагдсаны дараа орон сууцтай, 3 машинтай болсон байна. С бүсгүй ямар арга замаар дор хаяж 150 сая төгрөгийн сууц, унаа тэрэгтэй болсон бэ, энэ бүхэн мэдүүлгээсээ буцахад нь нөлөөлсөн үү? гэдгийг шалгуулахаар сэтгүүлч Ц.Анхзул цагдаад ханджээ.
Хялбаршуулсан журмаар хуралдсан шүүхийн шийдвэрийн дараа Ц.Анандбазар хуурамч бензин оруулдаг бүлэглэлийн хийсэн зохион байгуулалттай гүтгэлэг гэж мэдэгдсэн. Петровис, Магнайтрейд, Шунхлай, Тэс гэх мэт өчнөөн компани байхад зөвхөн “СодМонгол”-ын эзнийг хүчингийн хэрэг хийсэн гэж шуугиулсан гэдэг үнэмшилтэй юу? Үхэр тэргээр туулай гүйцдэг гишүүн өдийг хүртэл шүгэл үлээж, эрэн сурвалжилсан tsahiur.mn сайт, сэтгүүлч Ц.Анхзул, nuuts.mn сайт сэтгүүлч С.Бүдрагчаа нарыг ариун нэр төрөө цэвэрлэхээр шүүх, цагдаад өгөөгүй юм байна. Явж явж Ц.Анандбазар ариун журамт, үнэнч шударга, өндөр ёс суртахуунтай хүн болоод дуусах уу? гэдгийг марталгүй санан хүлээж байя!
АДМИН







Нийгэм





