Dark Light
Нийгэм | 2022-11-12

“Жамьяндагва-90” эрдэм шинжилгээний хурал болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УДБЭТ-ийн хамт олон 11-р сарыг  Монголын балетын урлагийг үндэслэгч МУ-ын ХБ, АЖ, ТШ, УГЗ балетмейстер Б. Жамьяндагвын  90 насны  ойн нэрэмжит  сар болгон ажиллаж байна.  Энэ сард  Б. Жамьяндагвын  дэглэн найруулсан бүтээлүүдийг тоглож, мөн түүний нэрэмжит  Балетын анхдугаар уралдааныг  зохион байгуулах гэж  байна. Уралдаан нь 2022 оны  11-р сарын 15-19-ны хооронд  УДБЭТеатр дээр  зохион байгуулагдах болно.  

Тус  уралдааны зорилго нь:  MBGP-FBC буюу МУ-ын Балетын Анхдугаар Уралдаан нь балетын хөгжлийн түлхүүр болсон олон улсын чанартай уралдаан тэмцээнийг эх орондоо нутагшуулах, Монголын бүжигчдэд эх орондоо   ур чадвараа дэлхийн хэмжээнд сорих боломжийг олгох, үеэс үед гайхагдах Монгол авъяасыг олжинээх, олон улсын балетын салбарын төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, харилцаа холбоог  бэхжүүлэх юм

Мөн МУ-ын ХБ, АЖ, ТШ, УГЗ балетмейстер Б. Жамьяндагва нь монголын  балетын урлагийн томоохон төлөөллийн нэг учир  түүний нэрэмжит “Жамьяндагва-90” эрдэм шинжилгээний  хурлыг  2022 оны  11-р сарын 14-ны өдрийн 13:00 цагт ДБЭТ-т зохион байгуулах гэж  байна. Тус хурлыг  ДБЭТеатр санаачилж, СУИС-ийн хамт  олон хамтран зохион  байгуулан оролцож байгаа билээ. Эрдэм шинжилгээний хуралд 7 илтгэгч илтгэлээ хэлэлцүүлэх болно.

No description available.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10