Dark Light
Нийгэм | 2022-11-12

ДАШТ-ны хүрэл медаль хүртсэн З.Занабазарт хүндэтгэл үзүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олимпын төрөл Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Өмнөговь аймгийн анхны тамирчин бол Баяндалай сумын уугуул Занданбудын Занабазар юм. Монгол улс 1980 оноос хойш Олимпын төрөл дээр чөлөөт бөхийн эрэгтэй тамирчин медаль аваагүй, 1975 оноос хойш мөн эрэгтэй тамирчдаас дэлхийн аварга төрөөгүй байна. 

Түүний энэхүү бахархам амжилтыг мялааж, өнөөдөр хүндэтгэлийн барилдаан зохион байгуулж, аймгийн удирдлагууд 2 өрөө орон сууцаар бэлэг барьлаа. Цаашид Дэлхийн аварга, Олимпын аварга болохын ерөөл өргөж их спортын замд нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. 

Дэлхийн аваргын хүрэл медальт З.Занабазар нь 2017 онд Азийн аваргын хүрэл медаль, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медаль, 2022 онд Чөлөөт бөхийн 57 кг жинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Казахстаны Тараз хотноо болсон Олон улсын тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтууд гаргаж байгаа бөгөөд үндэсний шигшээ багийн "Хилчин" спорт хорооны тамирчин юм. 

З.Занабазарт зориулсан #Хүндэтгэлийн барилдааныг үзэж сонирхохоор түүний багш Монгол улсын гавьяат дасгалжуулагч Т.Баттулга, анхны багш дасгалжуулагч Ц.Гантөгс нар хүрэлцэн иржээ. 

Мөн уугуул нутаг Баяндалай сумын удирдлагууд баяр хүргэж, залуу тамирчинд амжилт хүслээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10