Dark Light
Нийгэм | 2022-11-13

Монголын сагсчид өнөөдөр Вьетнамын багтай тоглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын нийслэлд Ази тивийн сагсанбөмбөгийн АШТ-ий урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд болж байгаа бөгөөд Монголын шигшээ 2 хожилтой байна.

Вьетнам болон Тайланд улсын багууд өчигдрийн эхний тоглолт байсан бөгөөд D хэсгийн энэхүү 7 дахь халз тулаанд Тайландын баг 81:55-аар илүүрхэн тоглож өрсөлдөгч багаа хожлоо. Энэ өдрийн сүүлийн тоглолт буюу D хэсгийн 8 дахь тулаанд талбайн эзэн Монголын баг Таити улсын багтай тоглож 91:62-оор хожиж 2 дахь ялалтаа байгуулав.

Монголын шигшээ баг үлдсэн чухал тоглолтуудын өмнө үндсэн бүрэлдэхүүнээ тоглуулахаас илүүтэй бусад сэлгээний тамирчдаа түлхүү тоглуулсан юм. Ийнхүү тус тоглолтын багийн шилдгээр 18 оноо, 3 самбар, 4 дамжуулалт өгсөн М.Өлзий-Орших  тодорсон бол Б.Билгүүн, Т.Санчир, А.Ананд нар 10-аас дээш оноо авч жигд тоглолт үзүүллээ.

May be an image of text that says 'FIBA ASIA CUP 2025 PRE E-QUALIFIERS 11 capblH 13 ULAANBAATAR, UG ARENA maлaй3 15:30 TaиTи moHroл 회 18:30 BbeTHam Tacaл6apblr 3Hepж pecypc XXK shoppy sh ppy 6aRp H3mH3 Coca-Cola M bank UNITEL Old'


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10