Dark Light
Нийгэм | 2022-11-13

Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээл батламжлах ёслол болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөгжмийн том хэлбэрийн бүтээл улсын санд худалдан авах, батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. 

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу жил бүр улсын санд хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг худалдан авдаг болсон ба үүгээрээ хөгжмийн урлагийн урын сан хөмрөгийг баяжуулах, орчин үеийн хөгжмийн урлагийн чиг хандлагыг хөгжүүлэх, том хэлбэрийн бүтээлд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг анх 1995 оноос хойш улсын санд худалдан авч эхэлсэн бөгөөд нийт 203 бүтээлээр улсын урын санг баяжуулсан байна. 

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд 2022 онд улсын санд худалдан авах бүтээлийг батламжлах ёслолын арга хэмжээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14:00 цагт Монгол Улсын Филармонийн концертын танхимд Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Улсын Филармони, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үндэсний Урлагийн их театрын хамтран амжилттай зохион байгууллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10