Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих багийн “Навтгар” гэдэг газар / сумын төвөөс баруун хойд зүгт 68 км-т, У-43°22’48.0”, Ө-105°30’36.0”/ 11 сарын 13-ны өдрийн 06:32 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Овоо сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
АДМИН







Нийгэм





