Турк улсын аялал жуулчлалын төв болсон Истанбул хотын төвд өчигдөр орон нутгийн цагаар 16:20 цагт бөмбөг дэлбэрчээ. Уг дэлбэрэлтийн улмаас багадаа зургаан хүн амиа алдсан ба 81 хүн бэртэж гэмтсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Уг дэлбэрэлт хотын оршин суугчид болон жуулчдыг ихээхэн цочирдуулж, дэлбэрэлт болсон газрын эргэн тойронд цагдаагийн машин, нисдэг тэрэг, түргэн тусламжийн машинууд дүүрчээ.
Тухайн халдлагад Монгол хүн өртсөн эсэх, Истанбулд байгаа монголчуудтай холбогдсон эсэх талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад: Истанбулд болсон халдлагад Монгол хүн өртөөгүй. Халдлагад өртөж нас барсан 6 иргэн бүгд Туркийн иргэд байна" гэх мэдээллийг өглөө.
АДМИН







Нийгэм





