Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд бага насны 2 хүүхэд гэртээ цоожлогдсон онгойлгож чадахгүй байна гэсэн дуудлагыг 11 сарын 11-ний өдрийн 10:27 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг 2 км замыг туулан 10:36 цагт очиход тус байрны 3 дугаар давхарт оршин суух хаягтай Н /3 настай, эмэгтэй/, А /1 настай, эмэгтэй/ нар гэртээ цоожлогдсон байсныг 4 дүгээр давхрын айлын цонхоор аврах олс ашиглан бууж, хаалгыг онгойлгон иргэн Г-д хүлээлгэн өгсөн байна.
Нийгэм | 2022-11-14
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм





