Dark Light
Нийгэм | 2022-11-14

Хөгжлийн банк ирэх онд Самурай, Евро бонд төлнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улс төрчдөд дээрэмдүүлсэн Хөгжлийн банк ирэх онд Самурай, Евро бонд төлнө. Оны эхэнд 1,8 их наядын чанаргүй зээлтэй байснаас 1,5 их наяд нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед үйлдвэрлэгдсэн байна. Н.Алтанхуяг Чингис бондын өрийг хэн яаж төлөх юм бэ гэсэн асуултанд “Бидний үр хүүхэд төлчихнө өө” гэж хариулж байсан юм. Хөгжлийн банкны захирал Н.Мандуул нь Н.Алтанхуягийн хүүхэд биш ч гэлээ 800 шахам тэрбумыг барагдуулаад байна. Н.Алтанхуяг 1,5 их наядын өр үүсгэсэн хүн мөн бол Н.Мандуул 800 тэрбумын өрийг барагдуулсан хүүхэд мөн. Өр шир тавьсан хүмүүсээр өөрсдөөр нь төлүүлэхгүй бол бүх татвар төлөгчид хамтдаа төлж, бүгдээрээ Н.Алтанхуягийн хүүхэд болж мэдэхээр байна. Алтанхуягийн Хүрэлсүх, Алтанхуягийн Занданшатар гээд л эхлэх болох нь.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10