Dark Light
Нийгэм | 2022-11-14

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь уг өдрийг "Эрүүл мэндийн боловсрол Ирээдүйн эрсдэлээс сэргийлнэ" уриан дор зохион байгуулж эмнэлгээр үйлчлүүлэгч нарт чихрийн шижин өвчний хүндрэл, эрсдэл, арчилгаа, сувилгааны тухай мэдлэг мэдээлэл олгох өдөрлөг, сургалт зохион байгууллаа.

Бөөр, дотоод шүүрэл судлалын эмч Т.АРИУНТУЯА "Дэлхий дээр нийт 537 сая хүн чихрийн шижинтэй байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 643 саяд хүрнэ гэсэн тооцоолол бий. Түүнчлэн чихрийн шижинтэй 2 хүн тутмын нэг нь оношлогдоогүй байна. Инсулин эмчилгээг нээснээс хойш 100 жил өнгөрсөн ч инсулин болон чихрийн шижингийн эмчилгээний бусад үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд сая сая хүнд хүрч чадахгүй хэвээр байна. 

Чихрийн шижин бол дотроо олон төрөлтэй. Үүнээс  2-р хэлбэрийн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх боломжтой. Чихрийн шижин 2-р хэлбэрийн хэв шинж нь амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос үүсдэг учир үүнийг засахгүйгээр хэчнээн эм уусан ч үр дүн гарахгүй. Тиймээс зөв хооллолт, хөдөлгөөн нь эмтэйгээ дүйцэхүйц эмчилгээний арга юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10