Dark Light
Нийгэм | 2022-11-14

Соёлын яамны гайхамшигт уриа "Welcome to Mongolia"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын яамныхан чөмгөө дундлан, оюун ухаанаа шавхан ажилласны үр дүнд Welcome to Mongolia буюу Монголд тавтай морил! гэдэг нэн гайхамшигтай, онцгой сонин уриаг бодож олсон байна. Гадаадын жуулчид шагшран гайхаж, итгэж ядан алмайрах, сонссон хүний чихэн дээр мянган сарнай дэлгэрэх энэхүү цоо шинэ уриаг 2023 оны аялал жуулчлалын жилд зориулан боловсруулан бүтээснийг Соёлын сайд Ч.Номин танилцууллаа. 

Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ:

“Монгол Улс олон улсад нэгдсэн байдлаар өөрсдийгөө таниулсан сурталчилгаа ховор байсан. Үндэсний хорооны хурлаар Монгол Улсыг төлөөлөх гол салбар нь аялал жуулчлал гэж ярьсан. Монголд зочлох жил зарласантай холбоотой “Welcome to Mongolia” гэсэн дүр төрхийг гаргаж ирнэ. Ямар өнгө төрхтэй улс болохыг харуулахын тулд өв соёлоо түлхүү тусгаж, илүү ойлгомтжой байдлаар илэрхийлэхийг зорьсон. Олон улсад байхгүй соёлын өвдөө суурилсан түлхүүр элементээ сонгож авсан. ГХЯ, БОАЖЯ, Соёлын яамд хувийн хэвшил, мэргэжлийн холбоод хамтран ирэх 3 жилд нэгдсэн бодлогоор холбогдож, олон улсын хэвлэл мэдээлэлтэй хамтарч үйл ажиллагаагаа таниулна. Жуулчдад зориулсан нэдсэн хуанли гаргаж байгаа. Эдгээрийг Засгийн газраар батлуулснаар олон улсад өөрсдийгөө илүү сурталчлан таниулж, жуулчдын тоог нэмэх боломж үүснэ” хэмээв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10