Dark Light
Нийгэм | 2022-11-14

Энэ 7 хоногийн сүүлээр цас орж, цасан шуурга шуурна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Хугацааны эхэнд дулаахан, 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-19-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ./

Хур тунадас: 16, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -9...-14 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -3...-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -13...-18 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -8...-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5....-10 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10