ШӨХТГ-т энэ онд иргэд хэрэглэгчдээс шинэ орон сууц захиалгаар бариулж, худалдан авахтай холбоотой нийт 172 гомдол мэдээлэл ирүүлснээс 142 гомдолд зөвлөгөө, мэдээлэл өгч, 30 гомдлыг бүрэн шийдвэрлэж 60.850.000 төгрөгийн хохирлыг барагдуулаад байна.
Ирүүлсэн гомдол мэдээллийн дийлэнх хувийг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй /1-8 жил хойшилсон/, анх байгуулсан гэрээнд заасан төлбөрийн нөхцөл өөрчлөгдөж үнэ нэмэгдсэн, ашиглалтад орсон боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохгүйгээр барилгын компани нь банканд барьцаалсан, барилгын компани байгуулсан гэрээгээ цуцалж, давхардуулж худалдсан гэх гомдол зонхилж байна.
АДМИН







Нийгэм




