Төрийн шагналт, ардын багш, МУИС-ийн профессор Ш.Чоймаа тэнгэрт дэвшлээ.
Түүнийг монгол хэл бичиг, түүх соёлыг заан сургах, түгээн дэлгэрүүлэх, судлан шинжлэх, монгол судлалыг хөгжүүлэх, монгол үндэстний оюун санааны дархлаа, эв нэгдлийг бэхжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Ардын багш цолоор шагнаж байсан юм.
Монголын ард түмэнд телевиз, радиогоор монгол бичгийн хичээлийг зааж, монголчууд нийтээрээ босоо монгол бичгээ сурч, эзэмшихэд түүний гавьяа онцгой байсан юм.
Эх сайхан Монгол орон, Алтайн сүрлэг уулсдаа эргэн төрөх болтугай.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамтран ажиллагсдад нь гүн эмгэнэл илэрхийлье.
АДМИН







Нийгэм




