Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд хэрэгжиж байгаа “Эко хотхон-Ногоон хөгжил” төслийн хүрээнд гадна тохижилт болон мод тарих хэд хэдэн бүтээлч ажлыг зохион байгуулж гүйцэтгэлээ.
Тухайлбал, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд командлалын байранд шөнийн гэрэлтүүлэг хийж, сум орон нутагтаа өнгө нэмэхийн зэрэгцээ авто зогсоолыг стандартын дагуу тохижуулж, ашиглалтад оруулав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Зэвсэгт хүчний хэмжээнд хэрэгжиж байгаа “Эко хотхон-Ногоон хөгжил” төсөлтэй уялдуулан командлалын бие бүрэлдэхүүн байгууллагынхаа орчин тойрны ногоон байгууламжийг нь нэмэгдүүлж, 400 гаруй сибирийн гацуур тарьж, усалж тордох болон ойр орчныг нь бүтээн байгуулах ажлыг тус тус гүйцэтгэлээ.
АДМИН







Нийгэм




