Dark Light
Нийгэм | 2022-11-15

Д.Ганбат: Монгол Улс Азидаа хамгийн гөлөг болсон мөнгөний ханштай улс болсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намаас албан ёсоор Монгол улсын Ерөнхийлөгчид хандан 2023 оны төсөвт бүхэлд нь хориг тавих талаар шаардлага хүргүүллээ.

УИХ гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат: ''2023 оны төсөв маш их алдагдалтай байна. Сүүлийн зургаан жил үргэлж алдагдалтай төсөл баталж байна. Зургаан жилийн өмнөх төсөвтэй харьцуулж харахад Монгол улсын төсөв 3 дахин нэмэгдсэн байна.  Ард түмний амьдрал 2 дахин уналаа. Өмнө нь гурван хүний нэг нь ядуу байдаг байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу байна. Зүгээр л амаараа амьдрал сайхан болж байгаа гэж ярьж байгаа боловч Монголын ард түмний амьдрал үнэхээр муудаж байна.

Улсын төсөв 1.4 их наядын алдагдалтай батлагдлаа. Ингээд сүүлийн 2,3 жилийг нийлүүлээд үзвэл 10 их наядын алдагдалтай төсөв баталсан байна.

Монгол Улс Азидаа хамгийн гөлөг болсон мөнгөний ханштай улс болсон байна.

Долларын ханш 3400, юанийн ханш 480 болсон. Ирэх онд ард түмний амьдрал сайжрахгүй. Ардчилсан нам энэ төсвийг татаж ав гэж шаардсан. Миний бие энэ төсвийг батлахад оролцоогүй.

Төсөв батлагдсанаас хойш ажлын тав хоногтоо хориг тавих боломжтой.

Дараа дараагийн шат дараатай тэмцлийг өрнүүлнэ’’ гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10