Dark Light
Нийгэм | 2022-11-15

Архины хамааралтай иргэдийг хавар хүртэл дулаан байранд байлгаж нийгэмшүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймаг, сумын ЗДТГ, ХХҮГ, ЭМГ, НЭ, ЦГ, ОБГ зэрэг төрийн байгууллагууд хамтран аймгийн хэмжээнд ГОТИ төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 

Энэ ажлын хүрээнд архины хамааралтай иргэдийг халуун усанд оруулж, үсийг нь засах, албадан эмчилгээнд явуулах, бичиг баримтжуулах, ажил хөдөлмөрт зуучлах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, дулаан байр, хоолоор хангах гээд олон ажлыг зохион байгуулсан.

Өнөөдрөөс /2022.11.15/ мөн уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр өөрийн гэсэн орон гэргүй, орц, хонгил дулааны худагт амьдардаг, архины хамааралтай 20 гаруй иргэдэд дээрх үйлчилгээнүүдийг үзүүлж эхэллээ.  

Эдгээр иргэдийг ирэх хавар 3 дугаар сарын 15 хүртэл цагдаагийн хяналт дор сүмийн дулаан байранд байрлуулан эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалтад хамруулж, нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах юм. 

Ирэх 2023 оноос аймгийн ХХҮГ-ын хуучин байрыг “Архины эмчилгээний төв” болгон ашиглахаар зураг төсвийг хийсэн байна. Тус төвөөр дамжуулан архины хамааралтай иргэдийг эмчлэн улмаар ногоо тариалалт, хураалт зэрэг байнгын болон түр ажлын байраар хангах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10