Dark Light
Нийгэм | 2022-11-15

А.Амундра цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Найз бүсгүйдээ 60 сая төгрөгийн үнэ бүхий цэцэг хүргүүлсэн” үйл явдлын талаарх мэдээлэл өчигдрөөс цахим орчинд тархсан. Цэцэг илгээсэн эрэгтэйг А.Амундра гэх мэдээлэл өнөөдөр зарим мэдээллийн хэрэгслээр цацагдсан.  

Тэгвэл А.Амундра цахим орчинд тархсан мэдээлэлтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргажээ. 

Түүний өмгөөлөгч О.Санчирболд “Миний үйлчлүүлэгч уг үйл явдалтай ямар ч хамааралгүй. Энэ худал мэдээллээс болж түүний гэр бүлд үл ойлголцол үүсэх бодитой нөхцөл бүрдлээ. Өөрөөр хэлбэл, түүний эхнэр, гурван хүүхдэд нь муугаар нөлөөлж, сэтгэл санаа, эрүүл мэндэд нь хохирол учирч эхлээд байна. Энэ үйл явдлын өрнөлийг харахад санамсаргүй үйл явдал биш зориуд зохион байгуулалттай харагдаж байна” гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10