Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны 11 дүгээр ээлжид үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны эхний хэсгийн бие бүрэлдэхүүн өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эх орондоо ирлээ.
Даян дэлхийн энх амгалангийн үйлсэд 12 сарын хугацаанд зүтгэж, "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" хэмээх туйлын хариуцлагатай нэр хүндийг өндөрт өргөсөн шилдэг энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа Б.Энхцаг нар угтсан юм.
АДМИН







Нийгэм



