Dark Light
Нийгэм | 2022-11-16

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын хуулийг энэ оноор дуусгавар болгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан Цар тахлын тухай хуулийн биелэлтийн талаар танилцуулга мэдээлэл хийжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 12-р сарын 31-нд Цар тахлын тухай хуулийг дуусгавар болгоно хэмээн мэдэгдсэн байна. 

УИХ-аас Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны дөрөвдүгээр сард анх баталсан. Гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжилтийн хугацааг гурван удаа сунгасан энэ хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацааг энэ оноор дуусгавар болгохоор болжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10