Dark Light
Нийгэм | 2022-11-17

Бүгд Найрамдахчууд төлөөлөгчдийн танхимд ялалт байгуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын завсрын сонгууль 10 орчим хоногийн өмнө болж өнгөрсөн. Уг сонгуулиар сенат болон төлөөлөгчдийн танхимын гишүүдийг сонгосон. Төлөөлөгчдийн танхимд аль нэг нам ялалт байгуулахын тулд 218 суудал эзлэх ёстойгоос Бүгд Найрамдах нам дийлэнх болох болзлоо хангасан тухай мэдээлжээ.

CBS ньюсын мэдээлснээр төлөөлөгчдийн танхимд Бүгд Найрамдах нам маш бага саналаар ялалт байгуулсан ч ирэх хоёр жилийн хугацаанд Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены санал төсөлд саад болох эрх мэдэлтэй болж байна.

Одоогоор сенатын танхимд аль нам дийлэнхийн суудал эзлэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ хооронд Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгч болж байсан Дональд Трамп 2024 оны сонгуульд дахин өрсөлдөхөө зарлалаа. 

Бүгд найрамдахчууд төлөөлөгчдийн танхимд дийлэнх болсноор төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси солигдоно. Бүгд Найрамдах нам Калифорни мужаас сонгогдсон төлөөлөгч Кэвин МакКэртийг Нэнси Пелосигийн оронд нэр двшүүлэхээр сонгосон билээ. 

Шинэ бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн танхим 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр анхны хуралдаанаа хийнэ.

Эх сурвалж: ВВС

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19