Dark Light
Нийгэм | 2022-11-17

Б.Болдсайхан: Хүүхэд эмчлээд цөөн хэдэн жил явмаар л байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу ирэх долоо хоногийн Пүрэв гарагт Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр тохиож байгаа юм. Энэ өдөр улс орондоо хувь нэмрээ оруулж, үр бүтээлтэй ажилласан эрхэмд Чингис хаан одонг олгодог уламжлалтай. Ерөнхийлөгчийн Тамгын Газраас тус асуудалтай холбогдуулан албан ёсны мэдээлэл гаргаагүй байна. 

Цахим орчинд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайханыг Чингис хаан одонгоор шагнагдах талаар мэдээлсэн юм. Үүнтэй холбогдуулан Б.Болдсайхан эмч цахим хуудастаа дараах тайлбарыг хийжээ. 

"шагнал, доромжлолын алиных нь ч дайрлага, атаа жөтөө, өр дарамтгүй: амар жимэр, хүүхэд эмчлээд цөөн хэдэн жил явмаар л байна

.. гавъяа огт үгүй ажилаа л хийж буй: ухаантай биш мунхаг, араншин дураараа, зожиг хажиг: мэдэх чадахаасаа мэдэхгүй чадахгүй н их донгио хүн" хэмээжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10