Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд өнөөдөр /2022.11.17/ нүүрсний хулгайн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр нүүрсний дөрвөн төрлийн хулгай байгааг дурдаж, үүсээд буй нөхцөл байдал, шаардлагатай мэдээллийг авахаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байгаагаа мэдэгдсэн бөгөөд асуулгын хариуг энэ сард багтан УИХ-ын чуулганы танхимд нээлттэйгээр өгөхийг мөн шаардсан юм.
Мөн УИХ-ын Хяналтын сонсголыг яаралтай зохион байгуулахаар санаачилж буйгаа мэдэгдлээ. Албан бичигт есөн гишүүн гарын үсгээ зурснаар нээлттэй хяналтын сонсгол хийх боломжтой болох тул бусад намын гишүүдийг дэмжин оролцохыг хурлын үеэр уриалав.
Тэрбээр
"Хулгайн дараа хариуцлагын маш олон асуудал яригдана. Ерөнхийлөгч байсан, УИХ-ын дарга, дэд дарга байсан хүмүүс, Ерөнхий сайд, Засгийн газрын сайд байсан гээд маш олон хүн холбогдсон байгаа. Үүнд хатуу байр суурьтай байх ёстой" хэмээв.
АДМИН






Нийгэм






