Dark Light
Нийгэм | 2022-11-17

Ханбогд кашемир компани тогтвортой брэнд цом гардан авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ханбогд брэндийн Regina коллекци Монгол Улсаа төлөөлөн анх удаа Арабын нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо “Middle East Fashion Week-2022” олон улсын загварын шоу өдрүүдэд урилгаар оролцож “Хамгийн Тогтвортой Брэнд” цом гардан авлаа.

“Middle East Fashion Week -2022” зохион байгуулж байгаа Ойрхи Дорнод бол өвөрмөц соёл уламжлалтай, нийгэм эдийн засгийн онцгой байршилтай улс орнуудыг багтаасан бүс нутаг юм. Ойрхи Дорнодын орнуудаас эдийн засаг, дэвшилтэт технологи, инновациараа тэргүүлэгч Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан “Middle East Fashion Week-2022” загварын шоуг 2015 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд жилээс жилд шоуны үнэ цэн илүү өргөжиж дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлдог болжээ. 

Ханбогд брэнд нь тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд олон улсын стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан Монгол ноолуураар дахин давтагдашгүй загварууд, үнэ цэнийг бүтээхээр зорилт тавин ажилладаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10