Авлигтай тэмцэх газраас “Тавантолгой төмөр зам” ХК-ийн удирдлагын үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудал болон Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын асуудалтай холбоотой хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Тус ажиллагаатай холбогдуулан өчигдөр /2022.11.16/ холбогдох обьектуудад нэгжлэг хийсэн байна.
Дээрх асуудалтай холбогдуулан АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
Прокурорын газрын зөвшөөрөлтэйгээр 33 обьектод нэгжлэг явуулсан. Улмаар дөрвөн хүнийг саатуулсан.
Н.Удаанжаргал нь гадаад улсад байгаа. Гэхдээ гадаадад байгаа ч мөрдөн байцаах ажиллагаа тасралтгүй явах ёстой. Хэн нэгнийг хүлээх асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотлох баримтуудыг цуглуулаад ажиллагаа хийгдэнэ. Тодорхой нотлох баримтуудыг хураан авсан. Одоо үзлэг хийгдэнэ" хэмээлээ.
АДМИН






Нийгэм






