Dark Light
Нийгэм | 2022-11-18

19 хүүхэд хордлоготой гэх оноштойгоор эмнэлэгт хүргэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19:25 цагт Налайх дүүргийн “Эрүүл мэндийн төвд 15-16 орчим насны 5 хүүхэд таталт өгсөн байдалтай ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад налайх дүүргийн Голомт цогцолбор” сургуулийн сурагчид болох "А" нарын  нийт 5 сурагч Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн танхимд хичээллэж байх үедээ таталт өгч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байна. 

Эдгээр хүүхдүүдтэй адил шинж тэмдэг илэрсэн гэх тус ангийн 19 хүүхдийг эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулахад 4 хүүхдийн нь толгой өвдөж, пульс тогтворгүй, сахар унах гэсэн оноштой гарсан тул дүүргийн Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа үйлдэлд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10