Dark Light
Нийгэм | 2022-12-05

Шатахууны нөөцийн савнаас хоёр ажилтны цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Тэс петролиум” ХХК Шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/ дэлбэрсэний улмаас гал гарч байна гэсэн дуудлагыг 12 сарын 01-ний өдрийн 09:21 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж, “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/-ын үлдэгдэл АИ-92 бензинийг соруулах ажиллагааг 12 сарын 01-ний өдрийн 23:25 цагаас эхлэн 12 сарын 02-ны өдрийн 20:00 цаг хүртэл 372 тонн-ыг 40 тонн-ын 9 автоцистернээр соруулж, тухайн компанийн хашаанаас гарган парклуулж, цагдаагийн хамгаалалтанд авсан бөгөөд тухайн саванд гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулах үйл ажиллагаа явагдсан. Тухайн сав руу унасан байх магадлалтай 2 иргэнийг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Эмнэлгийн байгууллага, “Тэс петролиум” ХХК-ийн ажилтнууд ажиллаж 13:01 цагт иргэн Д /49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг, 13:17 цагт иргэн О /43 настай, эмэгтэй/-ы цогцсыг тус тус гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10