Засгийн газрын хэрэгжүүлэгч Усны газрын нэрийг барьж, хуурамч албан үнэмлэх ашиглан аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэхийг завдсан байж болзошгүй тохиолдол бүртгэгджээ.
Тодруулбал, 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20:11 цагт Сэлэнгэ аймгийн Бугат сумын нутагт байрлах “Чамин алт” ХХК-ийн “Толгойтын хөндийн Толгойт-1” алтны шороон ордын талбайд Д овогтой Б гэх нэр бүхий этгээд Усны газрын албан хаагчийн хуурамч үнэмлэх ашиглан нэвтрэхийг завдсан тухай мэдээлэл ирсэн байна.
Усны газар нь хяналт шалгалтыг зөвхөн эрх бүхий албан тушаалтны баталсан албан ёсны удирдамж, албан үнэмлэхийн үндсэн дээр хэрэгжүүлдэг.
|
Эх сурвалж
| Хараа-Ерөө голын сав газрын захиргаа
|
АДМИН






Нийгэм




