Dark Light
Эрүүл мэнд | 2026-11-17

650 ГРАММ ЖИНТЭЙ ТӨРСӨН БЯЦХАН ҮР ӨНӨӨДӨР ГУРВАН НАС ХҮРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
659 грамм жинтэй дутуу төрсөн бяцхан үр өнөөдөр гурван нас хүрч, өөрийг нь амьдралд хөл тавихад тусалсан эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа уулзахаар ээжийнхээ хамт ирлээ.
Дэлхийн дутуу нярайн өдрийг тохиолдуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Дутуу нярай асар их ирээдүй” уриан дор өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгөөр дутуу нярайн тусламж үйлчилгээний ололт, үр дүн, тулгамдаж буй асуудал, эмнэлгээс гарсны дараах урт хугацааны хяналт, өсөлт хөгжил, эхийн сүүний ач холбогдол, эмзэг асаргаа болон гэр бүлийн оролцооны талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, туршлага солилцов.
Мөн дутуу нярайн эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо чухал болохыг онцоллоо.
Энэ үеэр бяцхан үрийн ээж өөрийн хүүхдийг асарч, эмчилсэн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан талархлын захидал уншиж, гарын бэлэг гардуулсан юм.

Эх сурвалж | Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08