Dark Light
Нийгэм | 2026-11-17

ХУМХ: ТАНЫ МЭДРЭМЖ АМЖИЛТЫН ҮНДЭС БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Бизнесийн хамтрагчтайгаа холбоотой үүссэн санхүүгийн асуудлаа амжилттай зохицуулах болно. Мөн хувийн яаралтай хэрэгцээгээ хангах мөнгөний орлого олох боломж олж харна. Гэхдээ та хуулийн хүрээнд энэ үйл ажиллагаанууд болох эсэхийг сайн шалга. Зарим хүмүүстэй санамсаргүй газар таарах учрал нь ирээдүйд төдий л сайнгүй гэж од эрхэс зөгнөж байна.

Үхэр: Өнөөдөр зарим хүмүүст сэтгэл түгшээсэн уур амьсгалыг авчирна. Түншүүд болон худалдан авагч нартайгаа тохиролцохдоо илүү болгоомжтой бай. Эрх мэдэлтэй хүмүүсийн талаарх асуудлыг ярихаас зайлсхий. Хэцүү зүйлтэй холбоотой асуудалд анхааралтай ханд. Төвөгтэй нөхцөл байдалд өөрийгөө хэрхэн зөв хандаж чаддагаа бусдад харуул. 

Ихэр: Өнөөдөр ажлын ярилцлагад орох, өөрийгөө таньж мэдүүлэх зэрэг үйл ажиллагаанд тийм таатай бус байна. Хэт дэвэргэн санаагаа нэг хэсэгтээ март. Чухал арга хэмжээнд оролцох нь таны нүдийг нээнэ. Танд ажил хэрэгч санаа төрвөл бизнес төлөвлөгөөндөө оруул. Энэ үед сэтгэл хөдлөл ихтэй хүмүүстэй харилцахаас зайлсхий. 

Мэлхий: Ихэнх хүмүүс өөрсдийгөө хир найрсаг байгааг мэдрэх болно. Хэрэв та мөнгө муутай гэхдээ цаг завтай байгаа бол буяны байгууллагад сайн дураар туслах хэрэгтэй. Зарим үед ийм хандив мөнгөөр тусалснаас илүү хүмүүсийг баярлуулж болох юм. Энэ өдөр харилцааны хэв хэмжээг хэтрүүлэлгүй, байр сууриа хадгалахыг хичээ. Хамгийн дур булаам харагдах хүсэл эмэгтэйчүүдэд их байна.

Арслан: Хуримтлагдсан дарамтаа үр дүнтэй арга замаар чөлөөлж байх нь сэтгэл хямралаас сэргийлэхэд тустай. Олон нийттэй харьцахдаа эрүүл сэтгэлгээгээр хандах хэрэгтэй бөгөөд аюултай байж болох газруудаас зайлсхий. Сонор сэрэмжтэй байхгүй бол дүрэм, журамтай холбоотой тогтворгүй байдалд орох эрсдэлийг нэмэгдүүлэх болно. Зарим төлөвлөгөө чинь санасан ёсоор бүтэхгүй байж болох тул нөөц хувилбар бэлдээрэй.

Охин: Энэ өдөр өөрийн болон гэр бүлийнхнийхээ сонирхож буй аялах газрыг хайж олоход тохиромжтой үе. Аяллын виз болон гадаад паспорт зэргийг зохицуулахад таатай бөгөөд гадаад руу сэтгэл хөдөлгөм аялалд явахаа тэсэн ядан хүлээх хэрэгтэй болно. Өвлийн урт амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх талаар олон хүн судална. Мөн ажил хэрэг ихтэй хүмүүс ч бага зэрэг завсарлага авах талаар бодоход гэмгүй үе. Олон хүнийг хамарсан арга хэмжээ эсвэл улс төрийн зорилготой үйл ажиллагааг од эрхэс төдий л дэмжихгүйг анхаар. 

Жинлүүр: Амьдралдаа хийх алхам бүрд итгэлтэй бай. Та өөрийн хүслийг биелүүлэхэд тохиромжтой цаг. Одоогийн тулгараад байгаа бэрхшээлүүд удахгүй ялихгүй зүйл байсан санагдах бөгөөд хэрэгтэй үед бусад хүмүүсийн туслах саналыг хүлээн ав. Урт хугацааны төлөвлөгөө хийх өөрийн оюуны чадамжаар гайхалтай боломжийг олж авна. Цаг зав бага байсан ч хэрэгтэй уулзалтаа заавал төлөвлө.

Хилэнц: Байр сууриа бэхжүүлэх болон амжилт олохоор тэмүүлэгч хүмүүсийн хувьд амжилт ололт гарт баригдам ойрхон, ажил бүтэмжтэй байна. Таны ажиллах чадвар, практик мэдлэг, ажигч гярхай байдал оргилдоо хүртэл ундарч байна. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд огтхон ч хэцүү биш санагдах болно. Шийдэх, тохиролцох ажлаар асуудал гарах ч бага стрессдэх төлөвтэй байна. Асуудалд бүх анхаарлаа хандуулж чадвал, цэгцэлж нэг тийш нь болгох арга замыг та олж харна. 

Нум: Зарим хүмүүсийн уран бүтээлч нөөц бололцоо өндөр байна. Харин бизнес эрхлэгч нар бусадтай муудалцаж, үл ойлголцсоноос зарим төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрнэ. Дуусгаагүй ажил хэрэг болон таагүй мэдээ сэтгэл зовоож, тайван амьдрах боломж олгохгүй. Иймээс ажлын ачааллаа нэмэх шаардлага үүснэ. Нөлөө бүхий хүний ажил хэрэгч зөвлөгөө ашиг тус өгөх магадлалтай. 

Матар: Мэргэжлийн тал дээр өсөх дэвжихийг эрмэлзэж байгаа хүмүүс эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзвал үр дүнтэй байх бөгөөд байр суурь болон цалин хөлс нэмэгдэх боломжтой. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс олон нийтийн арга хэмжээнд зориулсан зөв зар сурталчилгаа явуулах хэрэгтэй үе. Хэрэв тууштай хүчин зүтгэл гаргах юм бол сайн үр дүн гарах болно. Уулзалт хэлэлцээр хийх ажил амжилттай болж өнгөрнө.

Хумх: Таны мэдрэмж амжилтын үндэс байна. Зорилготой байж хамт олондоо өөрийгөө итгүүлэх хэрэгтэй. Сөрөг бодол болж байгаа үйл явдалд таагүй нөлөөлөх болно. Хэн нэгний үгэнд хэт итгэж хэрэггүй. Үнэнч хайр таныг дэмжих болно. Хайртай хүмүүсийн авчрах энерги танд ашигтай байх болно. Ойр дотнын харилцаандаа заавал цаг зав гаргаарай.

Загас: Мөрөөдөмтгий гэхдээ биелэгдэшгүй уур амьсгал өнөөдөр зонхилж танд болгоомжтой байхыг анхааруулна. Дотнын найз тань санхүүгийн хэцүү асуудалд орох болно. Хэдийгээр та туслахыг хүсэх ч энэ нөхцөл байдлын цаад учиг тань сэтгэлийг зовооно. Одоо шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Харин ч оюун ухаанаа тунгалаг болтол нь удаан хүлээх нь ухаалаг арга. Бас заримдаа хүмүүсийн асуудлыг өөрөөр нь шийдүүлэх үнэхээр зөв арга байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08